“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХЭНТИЙ АЙМАГ-БАТШИРЭЭТ СУМ

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН – БАТШИРЭЭТ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Батширээт суманд амжилттай зохион байгууллаа.
Тус сумын Өглөгчийн хэрэм, Үзүүр цохионд орших сүг зурагтай хад, Эгийн Живхээстэйн булш хиргисүүрүүдийг түүх соёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ.
✅ Үйл ажиллагааг Батширээт сумын Засаг даргын орлогч Н. Шажинбат,
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга
Г. Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т. Зулбаатар нар “Соёлын сэргэлт” 2023 аяны зорилго зорилтыг танилцуулснаар нээлээ.
✅ Арга хэмжээний хүрээнд:
Сумын иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга (Ph.D), М.Энхбаатар соён гэгээрлийн илтгэл тавьлаа.
✅ Чадавхжуулах сургалт
Сумын соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын өвийн үндэсний төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
✅ Хүндэтгэлийн тоглолтод
МУСТА Г.Чинболор, ХЦДБЧ-ийн Гоцлол дуучин Г.Наранчимэг, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Батширээт сумын уран бүтээлч МУСТА П.Бадрал “Ардын шог дуу”
У. Эрдэнэбат “Буриад ардын дуу”
П. Анхзаяа “Басгадай” хатар бүжиг толилуулж, нийтийн бүжиг зохион байгууллаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ БАТШИРЭЭТ СУМ
2023.06.04

You may also like