“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХЭНТИЙ АЙМАГ-ГУРВАНБАЯН ТОСГОН

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН – ГУРВАНБАЯН ТОСГОН
📍 Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Гурванбаян тосгонд амжилттай зохион байгууллаа.
Бичигт ханан хад , Зүүн баянгийн рашаан, Их бага Цэгээн, Жавхлант хайрхан, Их бага Болдогын булш хиргисүүр гэх түүхэн дурсгалт газруудтай, Монголын тогорууны нийслэл-Монголын нүүдлийн шувуудын хамгийн том цогцолбор газар юм.
✅ Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар, Гурванбаян тосгоны захирагч Ж.Энххуяг, Соёлын төвийн эрхлэгч Ч.Ононцэцэг нар оролцлоо.
✅ Арга хэмжээний хүрээнд:
Сумын нийт иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга (Ph.D), М.Энхбаатар соён гэгээрлийн илтгэл танилцууллаа.
Мөн сумын Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын өвийн үндэсний төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Тосгоны Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн /гар урлал, ноос ноолуур, үндэсний дээл хувцас/
Шинэ болон хуучин номын үзэсгэлэн
ОНСТанхимын эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн
Угийн бичгийн үзэсгэлэн /100 жилийн түүхтэй арьсан орны аравч/
Соёлын өвлөн уламжлагчдын шагайн харвааны үзүүлэх тоглолт зэрэг боллоо.
✅ Хүндэтгэлийн тоглолтод
МУСТА Г.Чинболор, ХЦДБЧ-ийн Гоцлол дуучин Г.Наранчимэг, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Гурванбаян тосгоны ЕБС-ийн 1-р ангийн сурагч З.Энх-Эрдэнэ нар ая дуугаа өргөж, Гурванбаян тосгоны Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Хэмнэл” хамтлаг “Шүтэлцэл” бүжгээрээ ард иргэдийн сонорыг мялаалаа.
Соёлын сэргэлтийн баг бүрэлдэхүүн Гурванбаян тосгоны соёлын төвийн бүжгийн танхим, урлаг заал, уламжлалт тоглоом наадгайн өрөө, орон нутаг судлах танхим, Үндэсний дээл хувцас оёдлын өрөө, МЗЭ шагналт Пүрэвийн Бөхбатын нэрэмжит Нийтийн номын сангаар зочиллоо.
ХЭНТИЙ АЙМАГ – ГУРВАНБАЯН ТОСГОН
2023.06.05

You may also like