“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХЭНТИЙ АЙМАГ-ӨМНӨДЭЛГЭР СУМ

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН – ӨМНӨДЭЛГЭР СУМ
Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амжилттай зохион байгууллаа.
📍 Өмнөдэлгэр сум нь Дэлхийн өв, Үндэсний бахархалт Бурхан Халдун уул, Ар халхын цагаан утай хэмээгддэг Балдан Барайвун хийд, Дунд жаргалантын буган хөшөө, Байгалийн дурсгалт газар Хангал нуур байдаг түүхэн газар нутаг юм.
✅ Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар -ын дарга Т.Зулбаатар,
Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ЗДТГ-ын дарга Л.Баярмаа, Соёлын төвийн дарга Б.Баярбат нар оролцлоо.
✅ Арга хэмжээний хүрээнд:
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга (Ph.D), М.Энхбаатар соён гэгээрлийн илтгэл танилцууллаа.
Мөн сумын соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн Шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Өмнөдэлгэр сумын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Н.Чулуунбат битүү модоор хийсэн бүтээл
Н.Найдан 17метр эсгий дээр зээгт ширмэлээр оёсон 5 ханатай гэрийн хөшиг, битүү хатгамалаар оёсон хүрэм, хатгамалтай зээгт наамалтай дээл.
Б.Дарьхүү, Гансүрэн нарын гар урлалын бүтээл
Орон нутаг судлах танхимын үзмэрүүд,
Номын сангийн үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.
✅ Хүндэтгэлийн тоглолтод
МУСТА Г.Чинболор,
ХЦДБЧ-ийн Гоцлол дуучин Г.Наранчимэг,
Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Өмнөдэлгэр сумын 3-р ангийн сурагч М.Тунгалаг “Хархираан торгууд” бүжиг,
6-р ангийн сурагч Ж.Төгөлдөр,
“Хамар цагаан хээр” дуу
5-р ангийн сурагч Д.Тэлмэн,
Өмнөдэлгэр сумын сүлд дуу “Өмнийн дэлгэрхаан”
Соёлын төвийн дуу хөгжмийн багш Т.Идэрсайхан, ЗДТГ-ын БОХУ байцаагч Т.Чинхуяг нар ард иргэдийн сонорыг мялаалаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ ӨМНӨДЭЛГЭР СУМ
2023.06.06

You may also like