ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕКСО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн өвд бүртгүүлсэн Монголын таван өвийг танилцуулжээ.
Ингэхдээ, Монгол Улс өөрсдийн өвийг хамгаалж, уламжлахын сацуу дэлхийн бусад өвүүдийг ч хамгаалахад онцгой ач холбогдол өгдөг талаар дурджээ. Та бүхэн сэтгүүлийг цахимаар уншиж, соёлын болон байгалийн өвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.