Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас “БУРХАН ХАЛДУН ВИРТУАЛ” үзэсгэлэнг 2021.11.13-14-ний Бямба, Ням гарагт Монголын уран зургийн галерейд амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнг нээж Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын төлөөлөл, Дэлхийн Тэнгэр Шүтлэгт Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ж.Өсөхбаяр нар үг хэллээ.
Нээлтийн үеэр Дэлхийн өв, Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханы талаар мэдээлэл хүргэж, “БУРХАН ХАЛДУН аппликейшн” танилцуулан “БУРХАН ХАЛДУН VR” аялалыг ирсэн зочдод сонирхууллаа.
Тус арга хэмжээнд мөн Дэлхийн өвийн газар нутгийн талаарх ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН тавигдлаа.
Хамтарч ажилласан Монгол Улсын Соёлын яам, Онполи ХХК, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, ард иргэд та бүхэнд талархалаа илэрхийлье.

You may also like