БУРХАН ХАЛДУН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС ДЭЭД, ДУНД, ДООД ОВОО ОРЧИМД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА

Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны харуул хамгаалалтын ажилчид 2023 оны 02-р сарын 25-наас 03-р сарын 06-ны хооронд Бурхан Халдун уулын Дээд овоо, дунд овоо, доод овоо орчимд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллаа
Энэ хугацаанд 400 гаруй тээврийн хэрэгсэл, 4 онгоц, 107 морьтой иргэн зорчив. Иргэдийг эмх цэгцтэй байлгаж хог хаягдал хаяхгүй байх, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, овоонд идээ будааг зөв зохистой өргөх зэрэгт зөвлөмж өгч хяналт тавьж ажиллаа. Дээд, дунд, доод овооны хог хаягдлыг сайтар цэвэрлэж овоонуудад зүүсэн хадаг, дарцаг зэргийг цэгцлэн багасгаж УАЗ-469 машины чиргүүлд ачин Мөнгөнморьт сумын хог хаягдлын цэг дээр хүргэж хаялаа.

⁉️ Цаашид иргэд, аялагч та бүхэн Бурхан Халдун хайрханыг зорьсон үедээ байгаль, уул овоондоо сөрөг нөлөөгүйгээр өргөл өргөх, хог хаягдал үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж, мөн сануулж байна.

You may also like