Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын Бурхан Халдун уул болон Япон Улсын Фүжи уулын захиргаад хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх асуудлаар цахим уулзалтыг 2023 оны 7 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтаар Дэлхийн өвийн захиргаад өөрсдийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа болон Фүжи уулын захиргаад цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж түүх, соёлын өвийг судлан, сурталчлах, хадгалах хамгаалах, хүний нөөцийн чадавхыг сайжруулж, харилцан туршлага солилцох, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангах, шинэчлэн сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн хоёр байгууллагын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг хариуцсан тус тусын ажилтнуудыг томилон хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн “Дэлхийн өв – Бурхан Халдун уулын сурталчилгаа, мэдээллийн төв цогцолбор”-ыг байгуулах төслийн талаар танилцуулж төслийн хэрэгжилтэд зөвлөмж авч хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Тус цахим уулзалтад Монголын талаас Монгол Улсын Соёлын яамны газар, хэлтэс, Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас Японы талаас Шизуока мужийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн Байгаль орчин хамгаалах хэлтэс, Фүжи уул хамгаалалтын хэлтэс, Дэлхийн соёлын өв Фүжи уулыг хариуцах хэлтэс, Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд тус тус оролцлоо.

You may also like