“ДЭЛХИЙН ӨВ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН”  ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР ХАМТДАА АЛХАЦГААЛАА

“ДЭЛХИЙН ӨВ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН” Эх түүхийн жимээр хамтдаа алхацгаалаа

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын явган аялагчдын холбоо хамтран тус алхалтын хөтөлбөрийг 2023.03.17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Алхалтын багийнханд зохион байгуулагч талаас гадна Дорноговь, Орхон, Увс аймгуудын явган алхалтын холбоо, Ахмад явган алхагч аялагчдын клубын гишүүд, дэмжигчдээс бүрдэв. Бурхан Халдун уулын хамгаалалтын захиргааны зүгээс алхалтын явцад нийт гишүүдэд Дэлхийн өв болсон газар нутгийн талаар тодорхой мэдлэг мэдээлэл өгч ажиллав. Түүнчлэн эмэгтэй алхагчид Цагаан арал, Босго тэнгэрийн даваа орчмын хог хаягдлыг цэвэрлэн байгаль орчиндоо ээлтэй алхацгаасан бол эрчүүд Хайрханд бараалхах явцдаа Бэлийн овоо, Дунд овоо, Тэнгэрийн овоо орчимд хог хаягдалгүй байгаад талархалтай хандаж байлаа.
      

You may also like