ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛЖ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ БУРХАН ХАЛДУН УУЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТ ӨГӨХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДЭЛХИЙН ӨВ ГЭЖ ЮУ ВЭ?
ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад “Дэлхийн өв гэж юу вэ? Дэлхийн соёлын өв-Бурхан Халдун уул” сэдэвт Соёлын өвийн талаарх мэдлэг ойлголт өгөх сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Мөнгөнморьт сумаас 55 сурагч, Өмнөдэлгэр сумаас 300 сурагч, Батширээт сумаас 72 сурагч тус тус хамрагдсан. Мөн сурагчдаас түүврийн аргаар судалгааны санал асуулга авав.
Сурах бичгийн агуулгад Соёлын өв, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн тухай тусгах боломжийн талаар сургуулиудын сургалт хариуцсан менежер, Түүх, Нийгмийн ухааны багш нартай уулзаж харилцан санал солилцлоо.

You may also like