“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
“Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны 8 сарын 18-20 өдрүүдэд Налайх дүүргийн 3-р хороо “Тайж хайрханы бэл”-д болно.
🇲🇳“НҮҮДЭЛЧИН-2023”🇲🇳
Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд энэ 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгууллагдана.
Энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж Монгол Улсын түүх, соёл уламжлалыг дэлхий дахинд таниулах ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

You may also like