Монгол Улсын Соёлын яамнаас үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Зүүн бүсийн нээлтийн үйл ажиллагаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 2023 оны 05 сарын 27-ны өдөр зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний хүрээнд:
✅️“Чингис хаан Монголчуудын үнэт зүйл, үзэл санааны дархлаа” соён гэгээрүүлэх лекц
✅️Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт
✅️“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
✅️Урлагийн тоглолт
✅️Хэнтий аймгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн үзэсгэлэн, номын худалдаа зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хүргэх юм.
ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ ОЮУНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
🔸️Улсын Хүүхэд залуучуудын тeатр
СОЁЛЫН СЭРГЭЛТ- 2023

You may also like