🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОН
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны баг хамт олон “Соёлын сэргэлт-2023” аяны арга хэмжээг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгонд амжилттай зохион байгууллаа.
📌 Монгол Улсын отрын бүс нутаг болох мянган өвөлжөөт, түмэн булагт Хэрлэнбаян-Улаан уулын нэрээр нэрлэгдсэн тус тосгоны нутаг дэвсгэрт түүхийн олон цаг үед хамаарах түүх, соёлын дурсгалууд хадгалагддаг. Хэрлэнбаян-Улаан тосгоны Хүйтний хошуу, Бухын хошуунаас илэрч олдсон олдвор, эд өлгийн зүйлс нь өдгөө Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд бүртгэгдсэн байна.
✅ Нээлтэд: Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, Хэрлэнбаян-Улаан тосгоны Соёлын төвийн дарга Ц.Болдбаатар нар оролцлоо.
👨‍🏫 Соён гэгээрүүлэх лекц, илтгэл
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер/ С.Чулуунпүрэв
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдвээр илтгэл иргэдэд
Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр сумын ажилтан албан хаагч нарт илтгэл, сургалт болон арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
💃🕺 Урлагийн тоглолтод:
МУСТА Дуучин Г. Чинболор, залуу уран бүтээлч Г.Наранчимэг, Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble гоцлол бүжигчин Г.Золбаяр нар тосгоны соёлын төвийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг зохион байгууллаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн,
Хэрлэнбаян-Улаан тосгоны соёлын бүтээлч үйлдвэрлэгч Д.Болормаагийн уран хатгамалын бүтээл,
Д.Цогтбаатарын уламжлалт аргаар хийсэн суран эдлэлийн бүтээгдэхүүнүүд тус тус дэлгэгдлээ.
ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМЫН 1 ДҮГЭЭР БАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОН
2023.06.14
 

You may also like