Монголын олон угсаатны бүлгийн төлөөлөл Казах, Урианхай, Дөрвөд угсаатан оршин суудаг, газар тариалангийн бүс нутаг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгонд “Соёлын сэргэлт-2023” аяны арга хэмжээ амжилтай зохион байгуулагдлаа.
✅ Үйл ажиллагаанд:
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор, Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газрын хэлтсийн дарга Д.Баатарцогт, Өлзийт тосгоны ЗДТГ-ын дарга М.Энх-Эрдэнэ, ЕБС-ийн захирал Р.Цэцэндэлгэр, Цэцэрлэгийн эрхлэгч Г.Ариунцэцэг, Соёлын төвийн дарга Г.Амгаланмөрөн нар оролцлоо.
✅ Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер С.Чулуунпүрэв “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдвээр иргэдэд илтгэлээ танилцууллаа.
Мөн Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд Соёлын төв болон музейн албан хаагчидтай “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгч, санал солилцлоо.
✅ Урлагийн тоглолт:
МУСТА Г.Чинболор, Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble чуулгын гоцлол бүжигчин Г.Золбаяр, Чөлөөт уран бүтээлч дуучин Г.Наранчимэг, Тосгоны Казах үндэсний бүжиг “Кара жорга” Соёлын төвийн бүжгийн багш Д.Соёл “Есөн эрдэнийн орон” дуугаар Соёлын төвийн дуу хөгжмийн багш С.Ерканат нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
✅ Үзэсгэлэн:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн, Тосгоны албан хаагч ЕБС-ийн сурагчдын Хос бичигтэн үйл ажиллагаанд зориулсан “Монголын нууц товчооны дэлгэмэл бүтээлийн үзэсгэлэн,
Казах үндэстний хатгамал, гар урлалын бүтээлүүд тус тус дэлгэгдлээ.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ – ӨЛЗИЙТ ТОСГОН
2023.06.15
    

You may also like