Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны харуул хамгаалалтын ажилтан 2023.03.19-23-ны хооронд өвийн газар нутаг дахь Эгийн даваа, Тарсын рашаан, Ононгийн халуун рашаанд үүрэг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллаа.

Иргэд, аялагч нарт зориулсан танилцуулга, мэдээллийн самбарыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэр дэх Ононгийн халуун рашаанд байршуулж, рашааны ойр орчимд үүссэн хог хаягдлыг цэвэрлэн Батширээт сумын нэгдсэн хогийн цэгт буулгасан. Мэдээллийн самбар байршуулах ажилд тусалсан Батширээт сумын иргэн Д.Буянхишиг Ж.Баярхүү нарт талархсанаа илэрхийлье.

 

 

You may also like