
Дэлхийн өвийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах, өвийн газар нутагт очсон мэт бодит мэдрэмжийг өгөх виртуал аялал, дурсгалт газрын үнэ цэн, ач холбогдлыг таниулах зорилготой тус арга хэмжээг Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Бэрх Олон Улсын Сургууль” “Бэрх ЕБС”-ийн багш, сурагчдад амжилттай зохион байгуулав.