“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Дэлхийн соёлын өв-Бурхан Халдун” эвэнт арга хэмжээ 2022.11.08-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хотод зохион байгуулагдлаа.

✅Дэлхийн өвийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах, өвийн газар нутагт очсон мэт бодит мэдрэмжийг өгөх виртуал аялал, дурсгалт газрын үнэ цэн, ач холбогдлыг таниулах зорилготой тус арга хэмжээг Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Бэрх Олон Улсын Сургууль” “Бэрх ЕБС”-ийн багш, сурагчдад амжилттай зохион байгуулав.
✅Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Орхоны Хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор газруудын Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн батламж болон Соёлын биет бус 15 өвийн батламж, зурагт тайлбарын хамт Бурхан Халдун, хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор Бэрх ОУС-ийн захирал Л.Оюунгэрэлд гардуулж өгч, Түүх, нийгмийн ухааны танхимд байршуулав.
 
🟣“Дэлхийн өв бол хүн төрөлхтөн өөрийн түүх, ялгарах өвөрмөц онцлогоо бүтээн бий болгодог үндэс суурь нь юм”

You may also like