“ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВӨЛГӨӨН” 2022.11.18-ны өдөр ЧИНГИС ХОТНОО зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , УИХ-ын гишүүн Ц.Идэрбат , Соёлын дэд сайд М.Батбаяр, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга , Байгаль орчин аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоод болоод тур операторуудын төлөөлөл оролцож салбар дахь төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд , хувийн хэвшил бүлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах харилцан суралцаж туршлага судлах санал солилцох замаар эдийн засгийн үр өгөөж бүхий бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хил орчмын болон түүхэн аялал жуулчлалыг гадаад дотоодын зах зээлд сурталчлан таниулах , цаашид тогтвортой хамтран ажиллах , гарц шийдэл тодорхойлох зорилготой зохион байгуулагдав.
Тус зөвөлгөөнд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас “Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэнг ирсэн зочид төлөөлөгчдөд танилцууллаа.
 

You may also like