МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА, МОНГОЛ УЛСЫН БШУСЯ-ны ХАРЬЯА ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ 2022.06.07-ны ӨДӨР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц /1972/, ЮНЕСКО-гийн Үйл ажиллагааны удирдамж, “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрэм”, 2021-2030 оны Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хадгалалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөний дунд хугацаанд тусгагдсан /2021-2025/ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тухайн бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулахаар хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

You may also like