Бурхан Халдун уул нь 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм.
Тус уул нь Хэнтий аймагт байдаг ба ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай.
Чингис хааны өвөг дээдэс болох Бөртэ чоно, Гуа Марал нар тэнгис далайг гатлан ирж Бурхан Халдун ууланд нутагласан бөгөөд Чингис хааны төрсөн нутаг гэдэг утгаар нь Монголчууд эрхэмлэн шүтдэг.
Бурхан Халдун уулнаас Туул, Хэрлэн, Онон голууд эх аван урсдаг. Чингис хаан балчир байхдаа энэхүү гурван голын эргээс загас жараахай барьж, голын чулуугаар тоглож өссөн юм.💁
Дэлхийн соёлын өв болсон Бурхан Халдун уулын тухай дууг хүүхдүүдтэйгээ хамтдаа сураад, дуулаарай.🥰
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа
                                              https://youtu.be/txO1iQyBJYE

You may also like