“ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ БУРХАН ХАЛДУН УУЛ, СУДАЛГАА МЕНЕЖМЕНТИЙН ЗАРИМ АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

♻️ 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Энэ түүхэн ойн хүрээнд хоёр талаас олон талт арга хэмжээг санаачлан зохион байгуулсны нэг нь “Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул, судалгаа менежментийн зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн 2022 оны 09 сарын 16-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвд зохион байгуулж байсан.
Тус хурлаар хоёр талын эрдэмтэн судлаачид Их Хайрхан, Түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэнийг тодотгох олон арван илтгэл хэлэлцүүлснээс гадна, өвийн газар нутгийн хамгаалалтын менежментийг оновчтой хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлж байсан нь хурлын ач холбогдлыг өндөрт өргөсөн. Эдгээр судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах, ойлгуулж мэдүүлэх нь Их Хайрханы хадгалалт хамгаалалтын байдалд эергээр нөлөөлөх тул энэхүү хурлын эмхтгэл хэвлэгдэн гарч өнөөдөр та бидний гарт ирлээ.
✅Дэлхийн өв, Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханаа үнэ цэнтэй байдлаар нь хадгалж, хамгаалах их үйлсэд хамтран ажиллаж, туршлага солилцсон Японы тал болоод дотоодын хамтрагч байгууллагууддаа талархсанаа илэрхийлж байна.
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олноос

You may also like