“ДЭЛХИЙН ӨВ БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ ОЧМЫН СОЁЛЫН ӨВ, ЭРСДЭЛИЙН СУДАЛГАА”-НЫ НОМ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

✅Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд сөрөг нөлөө үзүүлж байгаа байгаль, нийгмийн гаралтай хүчин зүйлсийг олж илрүүлэх, эрсдэлийг таньж тогтоох, шинжлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх зорилготой Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын бүсэд орших Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрсдэлийн судалгаа 2022 оны 05 сарын 14-29, 2022 оны 06 сарын 09-20-ны хооронд хийгдсэн.
Энэхүү судалгаанд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ, Соёлын өвийн үндэсний төв, Хэнтий аймгийн Соёл, урлагийн газар хамтран ажилласан.
Судалгаанд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын газар нутагт хамаарах 130 орчим Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын 1700 орчим дурсгалыг хамруулсан.
Уг бүтээлийг Монгол Улсын түүх соёлыг судлагч, тэр дундаа соёлын өвийг хамгаалагч хэн бүхэнд зориулав.

You may also like