Тус хэлэлцүүлгийг өмнө 2021 онд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байсан бол энэ удаагийн хэлэлцүүлгийг Соёлын яамны харьяа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ЗГХА Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар, Г. Чинболор даргатай Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон,
Л. Отгонбаяр даргатай Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны хамт олон, Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын хамт олон болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд тус тус оролцлоо.                                                                                                                                                                                               
Талууд өвийн газар нутаг дахь соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, гарц шийдэл болоод цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч ажиллав.
Оролцогч, төлөөлөгчид маргааш буюу 2022 оны 08 сарын 24-нөөс 26-ны хооронд Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны газар нутагтай танилцахаар явна.
Биднийг халуун дотноор хүлээн авсан Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн Хадны Зургийн Цогцолборын Хамгаалалтын Захиргааны хамт олон болон Б. Өмeрбек даргад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсьe.

You may also like