“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” Дэлхийн соёлын фестивальд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын Уран Зургийн Галерей хамтран оролцож байна.
Та бүхнийг “Эрчист Монгол” өргөөгөөр зочлохыг урьж байна.
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” дэлхийн соёлын фестиваль 2022 оны 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи Тэрэлжийн цогцолбор (Сайханы саравч) -т зохион байгуулагдана.
Уг фестивальд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа болон Монголын уран зургийн галерей хамтран “ЭРЧИСТ МОНГОЛ” өргөөг та бүхэнд танилцуулах болно.
Монгол Улсын энергийн төв болсон (Дэмчогийн хийд, Даян дээрхийн агуй, Төвхөн хийд, Хамрын хийд, Дэлүүн болдог гэх мэт) газруудыг сурталчлан таниулах, орчин үеийн техник технологийг ашиглан гэрийг тохижуулж байгаль дэлхийн эрчим энергээс үзэгчид дэргэд нь очиж энерги авсан мэт мэдрэмжийг төрүүлэх, үзэгчдийг мэргэжлийн байгаль эхийн бясалгагч багш чиглүүлж, Sound Artist өндөр давтамжтай хөгжмийн зэмсгийг ашиглан байгалийн энергийг мэдрэх боломжийг бүрдүүлнэ.
“Нүүдэлчин Монгол” дэлхийн соёлын фестиваль нь Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суудаг нүүдэлчдийнхээ жинхэнэ Монгол ахуйг хүүхэд залуустаа ойртуулсан арга хэмжээ байлаа.

You may also like