Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншил, тахилгын зан үйлийг сурталчлан таниулах “ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН, СОЁЛЫН ӨВИЙН НААДАМ” 2023.06.22,23-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлжийн хөндий хэмээх газарт 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
✅️Монгол түмний үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг бэхжүүлэх түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь бидний амин чухал дархлаа мөн билээ.
✅️Монгол Улсын үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлын үнэт зүйл, онцгой өвөрмөц чанар, үнэ цэнийг сурталчлах, нутгийн иргэдийн оролцоог хангаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас санаачлан Дэлхийн Тэнгэр Шүтлэгтний Нэгдсэн Холбоо ТББ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ, ИТХ, орон нутгийн хамтран зохион байгуулах гэж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

You may also like