🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – ЦЭНХЭРМАНДАЛ СУМ
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа багийнхан Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллалаа.
Цэнхэрмандал сум нь “Хар зүрхний Хөх нуур” нь Тэмүжинг Чингис Хаан цолд өргөмжилсөн төдийгүй Цэнхэрийн гол нь “Сэнгүр горхи” нэртэйгээр Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн түүхэн дурсгалт газар нутаг юм.
✅ Нээлтэд: Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, Цэнхэрмандал сумын Соёлын төвийн дарга Э.Навчаа нар оролцлоо.
👨‍🏫 Соён гэгээрүүлэх лекц, илтгэл
Сэдэв: “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл”
Илтгэгч: / Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ Мeнeжeр С.Чулуунпүрэв
👩‍🏫 Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр
Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд сумын ажилтан алба хаагчдад сургалт, арга зүйн зөвлөгөө өглөө.
💃🕺 Урлагийн тоглолтод:
МУСТА Дуучин Г. Чинболор,
Хан Хэнтий чуулгын гоцлол бүжигчин Г.Золбаяр, Залуу уран бүтээлч Г.Наранчимэг, сумын соёлын төвөөс МУСТА Баатардоржийн дэглэлт “Түнкээн тоху” хамтлаг бүжиг, охидын хамтлаг дуу, соёлын төвийн дарга Э.Навчаа нар ая дуугаа өргөж, хамтарсан тоглолт зохион байгууллаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Нутгийн онцлогийг харуулсан эх хэл, бичгийн үзэсгэлэн
Монгол өв, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ.
Мөн үйл ажиллагааны явцад сумын ЕБС-ийн сурагчдын дунд хөгжөөнт, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулсан юм.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
ХЭНТИЙ АЙМАГ ЦЭНХЭРМАНДАЛ СУМ
2023.06.12
   

You may also like