ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГТ ОРШИХ ТҮҮХ СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЭРСДЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутагт хийгдсэн түүх соёлын үл хөдлөх дурсгалын эрсдэлийг тооцох цаашид хэрхэн хадгалж хамгаалах, авах арга хэмжээний талаар үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой хэлэлцүүлэг 2023 оны 05 сарын 11-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлэгт Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэнгйин төлөөлөл илтгэл тавьж оролцлоо.
Ерөнхий зохион байгуулагч: Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа
Оролцогч байгууллага:
1. Монгол улсын Соёлын яам
2. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
3. ШУА-ын Археологийн хүрээлэн
4. Чингис хааны өв, соёлын хүрээлэн
5. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны тусгай хамгаалалттай газар
6. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа тус оролцсон бол цахимаар дараах байгууллагууд оролцлоо.
7.Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа
8.Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа
9. Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий амйгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын удирдлага, албан хаагчид
10. Экологийн цагдаагийн алба оролцлоо.
Хэлэлцүүлэгийн үеэр Дэлхийн өв Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг орчмын соёлын өв, эрсдэлийн судалгааны ном бүтээлийг танилцуулж, ирсэн зочдод номын дээжээс гардуулав.
Нийт оролцогч, хамтрагч байгууллагуудаас хэлэлцүүлэгийн явцад санал, үнэлэлт, дүгнэлт өгч, Хамгаалалтын захиргаанд амжилт хүслээ.

You may also like