🇲🇳 #СОЁЛЫН_СЭРГЭЛТ ЗҮҮН БҮСИЙГ ЗОРИЛОО.
21 аймаг 330 сум 15 тосгонд зохион байгуулагдах тус аян нь
✅ Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх
✅ Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх
✅ Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх
✅ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих
✅ Орон нутаг дахь соёлын салбарын ажилчдыг чадавхжуулах
✅ Соёлын өвийг сурталчлан, таниулах зорилготой уг аянд
✅ Соёлын яамны харьяа соёл урлагийн 26 байгууллагын баг бүрэлдэхүүн ажиллана.
📍 5-р сарын 25 Дорнод аймаг
📍 5-р сарын 26 Сүхбаатар аймаг
📍 5-р сарын 27 Хэнтий аймагт тус тус Соёлын сэргэлт аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
🇲🇳 Улсын дуурь бүжгийн эрдмийн театр,
Улсын хүүхэд залуучуудын театр,
Дэлхийн өв-Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн газар нутгийн хамгаалалтын захиргаа “Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн,
Дорнод аймгийн хөгжимт драмын театр, симфони оркестр,
Ханхэнтий чуулга,
Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид оролцож, тоглолт уран бүтээл үзэсгэлэнгээ толиулна. Та бүхнийг аймаг сумынхаа соёлын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Дорнод аймгийн Соёл, урлагийн газар Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар Сүхбаатар аймгийн Соёл Урлагийн Газар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа
#СОЁЛЫН_СЭРГЭЛТ 🇲🇳 МОНГОЛ ОРОН ДАЯАР

You may also like