🇲🇳 Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Дорнод аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа 2023.05.25-ны өдөр Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт 14.00-17.30 цагийн хооронд зохион байгуулагдана.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд :
✅ Улсын дуурь бүжгийн эрдмийн театр,
✅ Хүүхэд залуучуудын театр,
✅ Хан Хэнтий чуулга,
✅ Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр, ✅ МУСТА Г.Чинболор,
✅ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт болохоос гадна СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Соён гэгээрүүлэх илтгэл” тавина.
Мөн олон нийтэд зориулсан дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Үүнд: 07.00-08.30 цагийн хооронд
📍 “Эртэч уулзалт” өдөрлөг
📍 “Бурхан Халдун” Виртуал аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
📍 Орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн
📍 Музейн үзэсгэлэн
📍 Номын худалдаа зэрэг сонирхолтой үзэсгэлэн.
📍 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Соёлын төгөл”-д мод тарих зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд угтана.
Дорнод аймгийн эрхэм иргэд та бүхнийгээ хүндэтгэн урьж байна.
Дорнод аймгийн Соёл, урлагийн газар
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа

You may also like