1972 оны Дэлхийн өвийн Конвенцын удирдамж, Дэлхийн Өвийн Хорооны 39-р чуулганы 39-COM 8B.15 шийдвэр зэргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай 299 дүгээр тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд: •Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор баталж, үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд менежментийн төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд /Ц.Цогзолмаа/- д үүрэг болгосугай•Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.•Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг эхлүүлэх хүртэлх хугацаанд түүний чиг үүргийг Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд түр хариуцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай

БУРХАН ХАЛДУН УУЛ, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа байгуулагдахаас өмнө нь Өвийн газар нутгийг Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа үйл ажиллагааг үндсэн чиг үүргийн дагуу хийж, хэрэгжүүлж байсан.“Бурхан Халдун уул, түүнийг тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа” нь 2020 оны 05-р сард хамгаалалтын захиргааны үндсэн чиг үүргийн дагуу дараах бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. •Дарга•Бүртгэл, судалгаа, мэдээллийн хэсэг•Хамгаалалтын хэсэг•Захиргаа, аж ахуйн хэсэгИлүү дэлгэрэнгүй мэдээллийг

https://whc.unesco.org/en/decisions/6365” “https://whc.unesco.org/en/decisions/7459” “https://www.legalinfo.mn/law/details/13675

You may also like