♻️Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад таван дурсгалт газар бүртгэгдсэнээс Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Орхоны хөндийн соёлын ландшафт (2004), Монгол Алтайн хадны зургийн цогцолборууд (2011) зэрэг 3 соёлын дурсгалт газруудын хамгаалалтын захиргааны чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, менежмент болон байгаль хамгаалах өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой сургалт болсон.

✅Сургалтын төгсгөлд Дэлхийн өвийн 3 хамгаалалтын захиргаа өөрсдийн менежмент төлөвлөгөөг танилцуулсан бол, ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн байгууллага болох Зүүн Хойд Азийн Дэлхийн өвийн сургалт, судалгааны олон улсын байгууллага ВИТРАП Шанхай (WHITRAP Shanghai) WHITRAP зөвлөмж өгч ажилласан.
Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор тус зөвлөмжийг цаашид Менежмент төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдлээ.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал доктор, Г.Энхбат сургалтад амжилттай хамрагдсан нийт албан хаагчдад сертификат гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

 

You may also like