Сургалтыг нээж:
▪️Б.Даваацэрэн, МУ-н Соёлын яамны
Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга,
▪️Хималулж гурунг, Дэлхийн өвийн төвийн Ази, Номхон далайн бүс нутгийн салбарын дарга
▪️Лу Вей, WHITRAP-н шанхай дахь гүйцэтгэх захирал нар үг хэлж, амжилт хүслээ.
✅Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвөөс гаргасан хэрэгцээ, шаардлагын дагуу ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн байгууллага болох Зүүн Хойд Азийн Дэлхийн өвийн сургалт, судалгааны олон улсын байгууллага ВИТРАП Шанхай (WHITRAP Shanghai) Монгол Улс дахь Дэлхийн өвийн менежментийн чадавхыг онлайнаар бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү чадавхыг бэхжүүлэх сургалт нь Монгол Улс дахь Дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалт газруудын хамгаалалт, менежментийн арга барилыг сайжруулах зорилготой юм.
✅Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад таван дурсгалт газар бүртгэгдсэнээс Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Орхоны хөндийн соёлын ландшафт (2004), Монгол Алтайн хадны зургийн цогцолборууд (2011) зэрэг 3 соёлын дурсгалт газруудын хамгаалалтын захиргааны чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, менежмент болон байгаль хамгаалах өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой сургалт явагдаж байна.

You may also like