ХЭНТИЙ АЙМАГТ
Зүүн бүсийн соёлын сэргэлт аяны хүрээнд Соёлын дэд сайд Хэрлэн сум, Чингис хот дахь бүтээн байгуулалтуудын явцтай танилцлаа.
Соёлын яам байгуулагдсанаас хойш салбарын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр болон салбарын удирдлагууд Хэнтий аймаг дахь Сэцэн ханы ордон музейн гадаа талбайн тохижилт, аймгийн шинэ музейн үзүүлэг дэглэлтийн ажлын явц, Хан хэнтий чуулгын шинэ барилгын бүтээн байгуулалтын явцтай тус тус танилцаж, чиглэл өгч ажиллалаа.
Сэцэн ханы ордон музейн барилгыг 1828 оны үед барьжээ. Түүхэнд “Буурал амбан” хэмээн авгайлагддаг 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд нь Төргэрэлтийн 6-р он буюу 1826 онд /XVI жарны улаан нохой жил/ өөрийн дээд хаадын бурхан шүтээнийг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж, Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хойд зах “Цагаан эрэг” буюу одоогийн Чингис хотод байрлуулсан гэдэг.
Сэцэн ханы ордон нь Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгал мөн учир Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
ХЭНТИЙ АЙМАГ – ЧИНГИС ХОТ
2023.05.27

You may also like