Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хүлээсний хувьд өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байдаг.
Тус менежментийн төлөвлөгөөнд өвийн газар нутгийн ойн хөрс, ургамал, ус, ан амьтны судалгаа явуулах талаар заасан.
Манай улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль нь Австрийн Бокугийн Их Сургуультай хамтран ажилладаг. Тэрээр Бокугийн ИС-ийн профессор Дуглас байгаль орчин, экологийн чиглэлээр судалгаа хийдэг.
Профессор Дугластай ярилцаж, цаашид өвийн хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах талаар санал солилцов.

You may also like