Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам болон түүний харьяа байгууллагууд хамтдаа энэ Пүрэв, Баасан гаригууд буюу 2022 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд мод тарьж байна.
Манай хамт олон БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд 2022.05.19-ний өдөр мод тарьж, уг хөдөлгөөнд нэгдлээ.
Амьдралын эх ус, усны эх мод гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийн төлөө тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд идэвхитэй оролцохыг уриалж байна.

You may also like