“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХЭНТИЙ АЙМАГ- НОРОВЛИН СУМ

🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ НОРОВЛИН СУМ
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ы багийнхан Хэнтий аймгийн Норовлин суманд ажиллалаа.
Үйл ажиллагааг Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, Норовлин сумын ИТХ-ын дарга А.Бат-Ирээдүй нар нээн Соёлын сэргэлт аяны зорилго зорилтыг танилцуулж, иргэдийг идэвхитэй оролцохыг уриаллаа.
Үйл ажиллагааны хүрээнд
✅ Соён гэгээрүүлэх лекц, илтгэл
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл”
PhD., СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга
Илтгэгч: М.Энхбаатар
✅ Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт”
Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч Б.Эрдэнэсувд нар илтгэл, сургалт тавьлаа.
✅ “Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэнгээ сумын иргэдэд дэглэн үзүүллээ.
Мөн Норовлин сумын ЕБС-ийн сурагчдын дунд танин мэдэхүйн, хөгжөөнт “АХА”тэмцээн зохион байгууллаа.
Норовлин сумын нутаг дахь түүх, соёлын дурсгалт газруудаас дурдвал
Чингисийн хэрмэн зам, Шивэр мандлын хөндлөнгийн бичигт хад, Дөрвөлжин булш, Түрэгийн үеийн чулуун хөшөө, Замт, Өлзийт овооны бургастайн дөрвөлжин булш, Дэлийн булаг өндөр дов-Шинэ чулуун зэвсгийн үеийн туурь бууц зэрэг байдаг аж.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ НОРОВЛИН СУМ
2023.05.31

You may also like