🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ БАТНОРОВ СУМ
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ы багийнхан Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа.
Тэмүжин хөлөг баатар Боорчийн анд барилдсан өлгий,
Анхны 7-гийн нэг Лосолын нутаг гэдгээрээ Батноровчууд бахархдаг.
Улсын хошой тэргүүний Соёлын төв нь Хэнтий аймагтаа 22 удаа тэргүүлсэн шилдэг нь юм.
Батноров хийцийг үндэслэгч ТОЖИЛ ДАРХАН, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдраа түгээсэн урчуудтай нутаг билээ.
Нээлтэд:
– Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, Соёлын сэргэлт-2023 аяны зорилго зорилтыг танилцууллаа.
– Батноров сумын ЗДТГ-ын дарга А.Борчулуун хэлэхдээ: Соёл, урлагийн салбар 2020 оноос шинэ бодлогыг барьж, яамтай болж, үндэснийхээ дархлаагаа бэхжүүлсэн, соёлын сэргэлтийн үйл ажиллагаанд бид баяртайгаар оролцож байна. Соёлын сэргэлт аяны арга хэмжээнд идэвхитэй оролцохыг иргэддээ уриаллаа.
Өнөөдрийн үйл ажиллагаанд тус сумын иргэд, хүүхэд залуучуудаас гадна Батноров сумын 6 багийн иргэд оролцлоо.
✅ Соён гэгээрүүлэх илтгэл
Сэдэв: “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл”
Илтгэгч: М.Энхбаатар
PhD., СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга
✅ Соёл, урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт
Сэдэв: “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж”
Соёлын өвийн үндэсний төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд
✅ Урлагийн тоглолтыг Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Хэнтий аймгийн Соёл, урлагийн газар, Хан хэнтий чуулга, Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төв хамтран амжилттай зохион байгууллаа.
✅ “Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Батноров сумын Лосолын нэрэмжит ЕБС-ийн хэл бичгийн багш н.Бүрэнцэцэг, уран бичлэгийн дугуйлангийн сурагчдын уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн
МУСГЗ, Доктор, Профессор,
Ж.Саруулбуянгийн номын бүтээлийн үзэсгэлэн
Соёлын төвийн Номын сангийн сан хөмрөгт байдаг баринтаглан хадгалагдаж буй ховор номын үзэсгэлэн
1997 оноос эхлэн анх хөтөлж байсан Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын бүртгэл болон Орон нутаг судлах танхимын Эд өлгийн зүйлсийн бүртгэлийн үзүүлэн үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.
СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
ХЭНТИЙ АЙМАГ БАТНОРОВ СУМ
2023.05.30

You may also like