ХЭНТИЙ АЙМАГ – БЭРХ ТОСГОН
Хэнтий аймгийн Бэрх тосгонд ажиллалаа.
Хэнтий аймгийн Бэрх нь уурхайн тосгон юм. 1954 онд анх байгуулагдсан. Энэ уурхайд Монгол Зөвлөлтийн ажилчид 25 жил мөр зэрэгцэн ажиллаж байсан билээ.
Монгол Улсад уул уурхайн салбарын голомтыг асаалцаж, улсын төсөв санхүүгийн тодорхой хувийг он удаан жил бүрдүүлж ирсэн Бэрхийн уурхай нь геологийн тогтцоороо дэлхийд хосгүйд тооцогдох хайлуур жоншны ордтой. Тус ордыг анхлан Бэрхийн уулын жоншит толгойгоос жирийн малчин ажигч шинжээрээ нээн илрүүлсэн байна.
Бэрх тосгоны захирагч Ч.Энхжавхлан үйл ажиллагааг нээн үг хэлэхдээ Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аяны ач холбогдлыг танилцуулаад, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжин ажиллахаа илэрхийлж нутгийн иргэдээ өргөнөөр оролцохыг уриаллаа.
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Соён гэгээрүүлэх илтгэл болон Соёл,урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт,
PhD., СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдэвт илтгэл,
Соёлын өвийн үндэсний төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт” сэдэвт чадавхжуулах сургалт зэргийг тус тус явууллаа.
Урлагийн тоглолтод Бэрх тосгоны амьд хөгжмийн “Уурхайчин” хамтлаг, Соёлын төвийн дэргэдэх Хөгжмийн дугуйлангийн сурагч Б.Амин-Эрдэнэ Гоцлол бөмбөр тоглож уран бүтээлээ хүргэлээ.
“Соёлын сэргэлт 2023” аяны төгсгөлд ЕБС-ийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж 7-р ангийн сурагч Г.Зулцэцэг тэргүүлж, өргөмжлөл, танин мэдэхүйн номоор шагнуулсан байна.
ХЭНТИЙ АЙМАГ БЭРХ ТОСГОН
2023.05.29

You may also like