ХЭНТИЙ АЙМАГ БАЯН-ОВОО СУМ
Баян-Овоо сумын Засаг дарга Монгол Улсын Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан
Д. Баянмөнх “Соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хамт олон Соёлын яам байгуулагдсанд талархалтай хандаж, бид төрийн үйлчилгээний бусад байгууллагын нэгэн адил бодлогын түвшинд хамтран ажиллаж, орон нутгийн соёлын төв, номын сан, музейгээ тордох боломжтой болсон гэж харж байна” Соёлын сэргэлт аян зохион байгуулж буй Соёлын яам болоод Хэнтий аймгийг хариуцан ажиллаж байгаа Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа -ны баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын сум орон нутгийн Соёлын сэргэлтийн аянд амжилт хүслээ.
PhD., СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Н. Энхбаатар
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдэвт илтгэл тавьсан бол Соёлын Өвийн Үндэсний Төв -ийн шинжээч Б.Эрдэнэсувд Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт чадавхжуулах сургалт явууллаа.
“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн,
Баян-Овоо сумын ЕБС-ийн Монгол хэлний багш М.Эрдэнэчимэгийн удирдуулсан сурагчид Монгол бичгийн үзэсгэлэн,
Мөн Баян-Овоо сумын “Хар ямаатын байгалийн нөөц газар” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэнгүүд дэлгэгдлээ.
Урлагийн тоглолтод
МУСТА дуучин Г. Чинболор,
ХЦДБЧ-ын дуучин Г.Наранчимэг нар ая дуугаа өргөж, Хан Хэнтий чуулгын Гоцлол бүжигчин Г.Золбаяр, Баян-Овоо сумын Соёлын төвийн бүжгийн дугуйлангийн сурагчдын хамтлаг, Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн бүжгийн сурагчид, Гоцлол бүжигчин Д.Алтанцацрал нар уран бүтээлээ толилууллаа.
Мөн ЕБС-ийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, 7-р ангийн сурагч Г.Нандин-Учрал түрүүлж өргөмжлөл, танин мэдэхүйн номоор шагнууллаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ – БАЯН-ОВОО СУМ
2023.05.28

You may also like