🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – БАЯНМӨНХ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Баянмөнх суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус суманд Хүн чулуу, Чулуун зэвсгийн бууц суурин, Хадны зураг, Хиргэсүүр, Сүм хийдийн туурь, Хөшөө, Агуй зэрэг түүх соёлын дурсгалт газрууд бий. Баянмөнх сумаас Төрийн соёрхолт, хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Миеэгомбын Амбага, Ардын билэг зүйч, нэрт ерөөлч магтаалч Номт боржигон овогт Лувсангийн Агваанжамбал нарын алдартнууд төрөн гарчээ.
Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар,
Баянмөнх сумын Засаг дарга Б.Золжаргал, Соёлын төвийн дарга Ц.Болдбаатар, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Гангантөгс, Ахмадын хорооны дарга И.Эрдэнэтогтох нар оролцлоо.
✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Монгол Улсын Үндэсний номын сангийн менежер С.Чулуунпүрэв “Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч Б.Эрдэнэсувд
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр чадавхжуулах сургалтыг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТОД:
МУСТА дуучин Г.Чинболор,
Хан Хэнтий чуулгын дуучин МУСТА Э.Даваадорж, Гоцлол бүжигчин Г.Золбаяр, Чөлөөт уран бүтээлч дуучин Г.Наранчимэг, Сумын СББӨ-ийг өвлөн уламжлагч МУСТА П.Чулуунбаатар, дэмбээч А.Баярмагнай, Д.Цэвээнсүрэн, Д.Оюунбилэг, О.Цэрэннадмид, Хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч М.Ивээлтбаяр, А.Нандинсарнай, Б.Гэгээн-Учрал, Хип хоп бүжгийн олон улсын аварга, Монгол бүжгийн гайхамшиг-2022 уралдааны алтан медальт сурагч М.Энгүүн нар оролцлоо.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
Г. Ялалтын модон сийлбэр
Монгол Улсын аварга малчин
Б. Алтанзаяагийн суран эдлэл, хэрэглэл
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, аймгийн алдарт уяач, аймгийн аварга малчин А. Баярмагнай тэргүүний ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч О. Цэрэннадмид нарын урласан бүтээлүүд
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн дэд байрын шагналт Б. Ичинноровын бүтээл Хэнтий аймгийн зохиолчдын болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнгүүд тус тус дэлгэгдэж олны сонор, мэлмийг баясгалаа.
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/
Соёлын Өвийн Үндэсний Төв
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble
ХЭНТИЙ АЙМАГ БАЯНМӨНХ СУМ
2023.06.20

You may also like