🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – ДАРХАН СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Дархан суманд 2023.06.19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сумын нутаг дэвсгэрт “Шавартайн булгийн чулуун зэвсгийн бууц, суурин”,
хүрэл зэвсгийн үед холбогдох “Ногоон уулын хадны зураг”,
эртний Түрэгийн үеийн Талын хөшөөний тахилын онгон, хүн чулуу, Ходойн хүн чулуун хөшөө зэрэг түүх, соёлын дурсгалууд арвин юм. Дархан сумаас Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном, Улсын арслан Б.Яндаа, уртын дууч Дамчаа нарын алдартнууд төрөн гарчээ.
Нээлтэд: Дэлхийн өв – Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Пүрэвхүү, Засаг даргын орлогч С.Пүрэвдагва,
Соёлын төвийн дарга Д.Мөнхжаргал нар оролцлоо.
✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер С.Чулуунпүрэв “Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл,
Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
МУСТА дуучин Г.Чинболор,
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble гоцлол бүжигчин Г.Золбаяр,
залуу уран бүтээлч дуучин Г.Наранчимэг, сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн Тэмүүлэл хамтлагийн сурагчид,
Ахмадын холбооны дэргэдэх
“Ахмадын цуурай” хамтлагийн хөгжимчид, залуу уран бүтээлч Ш.Сүрэнжав охин С.Болоржингын хамт тус тус мэндчилгээ дэвшүүлж олны мэлмий сонорыг баясгалаа. ✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн,
Хэнтий аймгийн Дархан сумын нэрт яруу найрагч Р.ЧОЙНОМ-ын уран бүтээлийн үзэсгэлэн,
Шүлгийн ишлэлүүдийн
“Монгол уран бичлэг”-ийн үзэсгэлэн,
сумын иргэн Л.Шагдарсүрэнгийн цуглуулга болох 2000 гаруй марк, зоосон тэмдэгтийн үзэсгэлэн,
МУСТА кино механикч Гомбын Юндэнгийн соёлын олон талт үйл ажиллагаанд хэрэглэж байсан 70,80 аад оны техник хэрэгслийн үзэсгэлэн,
Нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.
Кино урлагийн хөгжлийн түүхийг өгүүлсэн хуучны хальсны кино аппаратаар “СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” баримтат киног олон нийтэд толилууллаа.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
ХЭНТИЙ АЙМАГ – ДАРХАН СУМ
2023.06.19
   

You may also like