🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – БАЯНХУТАГ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Баянхутаг суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор, Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар, Баянхутаг сумын Засаг дарга Б.Амгаланбат, Засаг даргын орлогч М.Мөнхнаран, ЗДТГ-ын дарга Б.Золбоо, ИТХ-ын дарга Д.Ганзориг, Соёлын төвийн дарга С.Мөнххэрлэн нар оролцлоо.
📌 Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Ардын засгийн анхны аварга “Босоо” хэмээх Г.Самдан, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав,
Төрийн шагналт, МУУГЗ, нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хурандаа Д.Бадарч нарын алдартнууд төрөн гарсан юм. Тус сумын нутагт Их Монгол Улс байгуулагдах үеийн түүхийн чухал сурвалж “Сэрвэн хаалганы бичээс”, дундад зууны үед холбогдох хүн чулууд зэрэг түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн ач холбогдолтой дурсгалт газрууд олон бий.
✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер С.Чулуунпүрэв
“Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл,
Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт,
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр
чадавхжуулах сургалтыг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
МУСТА дуучин Г.Чинболор,
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble чуулгын дуучин МУСТА Э.Даваадорж, Гоцлол бүжигчин Г.Золбаяр, Чөлөөт уран бүтээлч дуучин Г.Наранчимэг, Баянхутаг сумын соёлын төвийн уран бүтээлчид, өвлөн уламжлагч Д.Ганхүдэр, Ч.Туяа нар мэндчилгээ дэвшүүлэн иргэд олныг баясгалаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Үндэсний бичиг үсгийг сурталчилсан ЕБС-ийн багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн
Орон нутаг судлах танхимын үзвэрийн үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.
ХЭНТИЙ АЙМАГ БАЯНХУТАГ СУМ
2023.06.16
                                                                 
                   

You may also like