🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – ГАЛШАР СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Галшар суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар,
Галшар сумын Засаг дарга Д.Нямбаатар, ИТХ-ын дарга У.Батбаатар, ЗДТГ-ын дарга П.Цогбадрах, ЕБС-ийн захирал Б.Мөнх-Оргил, ЭМТ-ийн дарга Одончимэг, ЕБС-ийн менежер А.Түвшинбаяр нар оролцлоо.
📌 Хуучнаар Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу одоогийн Галшар сум нь Дорнын гүн ухаантан Занын Агваанбалдан, Артын мэргэн бандида Жамъяандамбийням, Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, зураач, өвгөн ноён М.Пүрэвжав нарын өлгий нутаг юм. Тус сум нь хурдан шандаст хүлэг, адуун соёлын өвөөрөө улс даяар алдаршсан нутаг билээ.
✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ: Монгол Улсын Үндэсний номын сангийн Менежер С.Чулуунпүрэв
“Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл, Соёлын өвийн үндэсний
төвийн шинжээч Б.Эрдэнэсувд
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр чадавхжуулах сургалтыг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
МУСТА дуучин Г.Чинболор, Хан Хэнтий чуулгын дуучин МУСТА Э.Даваадорж, Гоцлол бүжигчин Г.Золбаяр, Хөгжимчин Б.Мөнхсувд, Залуу уран бүтээлч дуучин Г.Наранчимэг, Галшар сумын Соёлын төвийн өвийн ажилтан Д.Мягмар “Галшар нутгийн бүсгүй”, Соёлын төвийн номын санч Т.Отгончулуун “Галшар нутаг мину” дуугаар, Соёлын төвийн дуу хөгжмийн дугуйлангийн сурагчид укулеле хөгжмөөр,
Соёлын төвийн дэргэдэх “Алтан жолоо” хамтлагийн дугуйлангийн сурагч Э.Отгонжаргал “Хоожиймаа” бүжиг, Д.Мишээл “Хүрээ донж” бүжиг, Э.Тэргэлсаран “Үзбек” бүжгээр тус тус мэндчилгээ дэвшүүлж олны мэлмий сонорыг баясгалаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын төвийн шинэ номын үзэсгэлэн
Шарнууд боржигон овогт Соёлын биет ба Биет бус өвийг өвлөн уламжлагч
Дамбачоймболын Алтанхундага нь Говийн 7-р ноён хутагт Агваан Лувсандамбийжанцан хүү Дамбачоймболдоо өвлүүлж үлдээсэн соёлын үнэт өв
ЕБС-ийн сурагчдын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн
Монгол Улсын 21 аймгийн газрын зургийг эсгийгээр урласан дизайн технологийн багш Б.Эрдэнэчимэгийн бүтээл
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч С.Ганболдын урласан уран нарийн сийлбэртэй бүтээлүүд
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.Санжмятав гуайн бүтээл, дээс томж унийн сагалдарга, тэмээний утас хөөвөрдөж үзэсгэлэнд оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/
Соёлын Өвийн Үндэсний Төв
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble
ХЭНТИЙ АЙМАГ ГАЛШАР СУМ
2023.06.17
   

You may also like