Соёлын яамнаас уриалж буй Цахим орчинд соёл түгээе! Би хариуцлагатай иргэн уриалгад ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ, ТХТГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА нэгдэж байна

ЦАХИМ ОРЧИНД БИД ДЭЛХИЙН ӨВ – БУРХАН ХАЛДУН УУЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ЦУВРАЛААР ХҮРГЭХ БОЛНО.

ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ БУСДЫГ ХҮНДЭТГЭСЭН ТАНД БАЯРЛАЛАА

Та Бидний эрүүл энх, аюулгүй байдлын төлөө амрах эрхгүй ажиллаж байгаа цагдаа, эрүүл мэнд,  мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, онцгой байдлын албан хаагчдадаа хүндрэл учруулахгүй, тэдний шаардлагыг биелүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг Та бүхэндээ уриалж байна.

– Гараа сайтар усавандаж угаа

– Амны хаалт зүүх

– Гар ариутгагч тогтмол хэрэглэх

– Хүн хоорондын зай барих

– Аль болох гэртээ байх

#Соёл түгээе #Би Хариуцлагатай Иргэн#Соёлын яам

БУРХАН ХАЛДУН УУЛ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт сумын төвөөс баруун хойд зүгт 110 км орчимд Их Хэнтий нурууны нэгэн сарьдаг уулыг өдгөө бид Бурхан Халдун уул хэмээн түүхэн сурвалжийн нэрээр алдаршуулан тахин шүтэх болжээ.

Төв Азийн нүүдэлчид энэ нутагт эртнээс нааш амьдрахдаа байгаль, дэлхийгээ дээдэлж, тэнгэр, газар, уул усаа тахин шүтэж ирсэн юм. Бурхан Халдун уулын орчимд үүсч бэхжин хөгжсөн язгуурын монголчууд бөө шүтлэгээ сахин, уул овоогоо шүтэж, цацлаа өргөж, тайж тахих ёс, зан үйлтэй байсан нь үеэс үед өвлөн уламжлагджээ.

“Монголын нууц товчоо” нд Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт тэнгис гэтлэж ирээд, Ононы эх Бурхан Халдун ууланд нутаглаж хэмээн эхэлдэг. Алдарт зохиолын эхний өгүүлбэрт дурьдагдан буй Бурхан Халдун бол язгуурын Монголчуудын хүйс, ариун дагшин газар нь юм. Бөртэ чоно бол VIII зууны үеийн хүн гэж судлаачид үздэг. Хэрэв тийм бол, Бурхан халдун уулын нэр 1200-аад жилийн өмнө энэхүү нэрээрээ түүхэнд тэмлэгдэгдсэн аж.

Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Богд Чингис хаан “Бурхан Халдуныг ӨГЛӨӨ БҮР МЯЛААСУГАЙ, ӨДӨР БҮХЭН ТАХИСУГАЙ, УРГИЙН УРАГ МИНЬ УХАН МЭДТҮГЭЙ” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монгол угсаатан ард түмний мөнхийн шүтээн уул болгосон билээ. Бурхан Халдун уул бол Монгол үндэстний голомт нутаг, Эзэн Богд Чингис хаан тахин шүтэж, эрхэмлэн дээдлэж ирсэн Монгол туургатны төрт ёсны хүдлэлийн дээд илэрхийлэл юм.

Бурхан Халдуныг тойрсон өндөр сарьдагуудаас олон жижиг горхин эх аван гарч  Гурван голын эхэн болдог нь түүх, шастирт тэмдэглэгдсэн байдаг ба Бурхан Халдун уулын орой дээрээс Монголчуудын шүтээн болсон Онон, Хэрлэн, Туул голуудын эх авсан газрууд, алдарт Хэрлэн болон Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа тодхон үзэгдэнэ. “Монголын нууц товчоо” болон бусад сурвалжид тэмдэглэгдсэн  Хубилай хааны ач Гамала хан хүүгийн бариулсан Тахилын сүм, Үүд мод, Хориуд, Цагаан арал зэрэг түүхэн газрууд байх ба “Их газрын даваа”, “Их хааны энгэр”, “Их даваа”, “Их отго”, “Их уул”  нэртэй шүтлэгт газар олон байгаа нь Монголчууд энэ бүс нутгийг тахин шүтэж байсны тод илэрхийлэл болох юм.

You may also like