Хэнтий аймгийн цэцэрлэгийн багачууд
“NANA, NONO, LEMON” гурвыг андахгүй мэднэ, бүх дууг нь даган дуулж хөөрөн баясна. Бөөрөнхий шар 🍋 ЛЕМОН сахилгагүй бяцхан загаснууд болох 🐟 НАНA, 🐠 НОНО гурав хүүхэд багачуудад тоо, дүрс, өнгө будаг заахаас гадна хувь хүний хөгжилд нь ч эергээр нөлөөлж байна.
Хүүхэд багачуудын үзэх дуртай
“Nana, Nono, Lemon” гурвыг бүтээгч ”LemonCakeTV” төслийн баг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үе тэнгийн залуус нэгдэн видео контент бүтээж, дүү нартаа үзэх дуртай хүүхэлдэйгээр нь дамжуулан өв соёлоо зааж байна.
Бид “LemonCakeTV” төслийн зураач Ө.Ууганбаярыг онцоллоо.
Ө.Ууганбаяр зураач “LemonCakeTV” видео контентын хүүхдийн дууны үг, аяыг зохиож, мөн дуу оруулагч, зураачаар ажиллаж байна.
Орон нутагт хамгийн амжилттай хэрэгжиж байгаа “LemonCakeTV” төсөл нь сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн дагуу зохиолоо бичиж, багш нарт гарын авлага болохуйц контентууд бэлтгэдгээрээ онцлогтой.
“LemonCakeTV” 50 гаруй уран бүтээл хийж, хүүхэд багачуудын үзэх дуртай суваг болж чаджээ. Төслийн баг цаашид хүүхэлдэйн киноны баатар, хүүхдийн дуугаар дамжуулан багачуудад Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, зорилго тавьсан байна.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
ХЭНТИЙ АЙМАГ – ЧИНГИС ХОТ
2023.05.27

You may also like