ХЭНТИЙ АЙМГИЙН НЭЭЛТ
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Хэнтий аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа
2023.05.27-ны өдөр 10:00 цагт Чингис хотын Хан хэнтий чуулгад зохион байгуулагдлаа.
ДБЭТ, Дорнодын Хөгжимт драмын театрын хамтарсан симфони оркестр
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны Сэрсэн тал бүтээлийг эгшиглүүлэн эхэллээ.
✅ Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич, Түүхийн шинжлэх ухааны доктор, Профессор С.Чулуун “Монголчуудын үнэт зүйл, үзэл санааны дархлаа” илтгэл,
✅ СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Соён гэгээрүүлэх илтгэл”
тус тус тавилаа.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:
✅ “Бурхан Халдун” Виртуал аялал, гэрэл зургийн үзэсгэлэн,
✅ Орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн,
✅ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр,
✅ Хүүхэд залуучуудын театр,
✅ Дорнод аймгийн Хөгжимт драмын театр,
✅ Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд хүргэлээ.
ХЭНТИЙ АЙМАГ – ЧИНГИС ХОТ
2023.05.27

You may also like