Соёлын өвийн үндэсний төв, Хэрлэн-Сэрвэн хаалга байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа мэдээллийн төв ТББ-ийн хамтран зохион байгуулсан Хэрлэнгийн Барьяа уртын дууны анхдугаар наадмыг зохион байгуулахад Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцсон.
2021 оны 08 сарын 28-29 нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутаг Сэрвэн хаалга хэмээх түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн зохиогдсон Хэрлэнгийн Барьяа уртын дууны анхдугаар наадамд дөрвөн аймгийн 20 гаруй Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хамрагдсан.
           
Тус наадамд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга асан, МУГЖ Г.Эрдэнэбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Б.Цогтбаатар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Доктор (Ph.D), Г.Энхбат, нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол МУ-ын Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, МУСГЗ Ж.Саруулбуян, Дэлхийн өв-Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Чинболор нар шүүгчээр ажилласан.
Хэрлэнгийн Барьяа уртын дууны анхдугаар наадамд Хэнтий аймгийн Мөрөн сумын дуучин Г.Наранжаргал тэргүүн байр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын дуучин Ц. Энхжин дэд байр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын дуучин А. Адьяасүрэн 3-р байр, Хэрлэн сумын дуучин Б.Өнөржаргал 4-р байр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын дуучин Ч.Энхтуяа тусгай байранд орж энэхүү уртын дууны анхдугаар наадам амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөсөн. Нийт оролцсон Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

You may also like