БУРХАН ХАЛДУН УУЛ, ТХТГНХ-ЫН ЗАХИРГААНААС ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНД ИЛГЭЭСЭН ТӨСӨЛ ДЭМЖИГДЭЖ, ЮНЕСКО-ИЙН БЭЭЖИН ДЭХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНД ИЛГЭЭСЭН ТӨСӨЛ ДЭМЖИГДЭЖ, ЮНЕСКО-ИЙН БЭЭЖИН ДЭХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА ШАХБАЗ ХАН, БУРХАН ХАЛДУН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Г.ЧИНБОЛОР НАР ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг хүн төрөлхтний хамгаалан авч явах соёлын өв гэж үзэн 2015 онд ХБНГУ-н Бонн хотноо болсон ЮНЕСКО-ийн “Дэлхийн өвийн хороо”-ны 45 дугаар чуулганаар Дэлхийн соёлын өвд бүртгэж батламжилсан.
1972 оны Дэлхийн өвийн конвенцид Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалахад зориулан Олон улсын туслалцаа үзүүлэх талаар тэмдэглэсэн байдаг. Энэхүү туслалцаа нь Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн идэвхи санаачлагад тусламж дэмжлэг үзүүлдэг бөгөөд олон улсын туслалцаа нь хэд хэдэн эрэмбэ дараалалтай. Өвийн газар нутгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, түүх соёлын дурсгалыг бүртгэх, орон нутгийн иргэд болон жуулчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хадгалалт, хамгаалалтын менежментийг сайжруулах нь” сэдэвт төсөл бичин 2021 онд Дэлхийн өвийн хороонд илгэээсэн. Уг төсөл дэмжигдсэнээр ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай 2022 оны 9 сард гарын үсэг зурж баталгаажуулан төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Төслийн хүрээнд хийгдсэн санхүүжилтээр сүүлийн үеийн үзүүлэлттэй 2 ширхэг зөөврийн компьютер, хагас мэргэжлийн зургийн аппарат, 4 ширхэг GPS худалдан авч, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд ашиглаж байна.

You may also like