Дэлхийн Өв-Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг бол умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих эрс тэс биологийн бүсэд зохицсон генетикийн ховор шинж чанар бүхий биологийн эртний олон арван зүйлийн унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдэн тогтсон дэлхийд өвөрмөц онцлогтой газар нутаг юм. Дэлхийн усны гурван том ай савын уулзварт Сибирийн мөнх цэвдгийн өмнөх сэжүүрт байрладаг, Их Бурхан Халдун уулнаас эх авсан Онон, Хэрлэн голууд нь Номхон далайд, Туул Хараа, Ерөө голууд Умард мөсөн далайд ариун усаа өгч хайрладаг билээ. Ийм учраас энэ тахилгат газар нутаг дэлхийн усны нөөцийг бүрдүүлж , Зүүн хойт Азийн экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн Өв-Бурхан Халдун уул байрлаж буй Хэнтийн нуруу нь унаган төрхөө алдаагүй Евро Азийн шилмүүст ой тайгын өмнөд, Төв Азийн хуурай хээрийн хойт хэсгийн уулзвар хэсэгт оршдогоороо туйлын өвөрмөц юм. Хан Хэнтийн нуруу нь байгалийн бүсийн үндсэн хэвийг төлөөлсөн, жинхэнэ тайгын ландшафтын таван хэсгийг багтаадаг бөгөөд Монголчуудын олон үеийн түүхийн дурсгалыг хадгалсан нутаг юм. Эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх явдал юм. Бурхан Халдун уулыг эзэн Чингисийн үеэс тахин шүтэж ирсний зэрэгцээ Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон байдгаараа өнө эртний түүхтэй.Тус бүс нутгийн ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, ургамал, амьтан, бичил биетний амьдрах орчин болж мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Хэнтийн уулархаг нутагт 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 зүйл гуурст дээд ургамалтайгаас эмийн ургамал 284 зүйл, гоёл чимэглэлийн 287 зүйл, тэжээлийн 529 зүйл, хүнсний 46 зүйл, эфирийн тост 31 зүйл, витаминт 134 зүйл, будагч бодист 20 зүйл, анагаах бодист ургамлын 16 зүйл байдаг.Амьтны аймгийн хувьд Хэнтийн уулсын систем нь Монгол орны амьтны аймгийн газарзүйн мужлал (Банников, 1954) Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтийн нурууны төв хэсэг буюу Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын савын эхний уулзвар болсон зэлүүд хөвч тайга нь хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээрээ Евразийн шилмүүст тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо юм. Хан Хэнтий нуруу Бурхан Халдун уул, түүний орчмын бүс нутагт хөхтнөөс гадна шавж идэштэн 5, сарьсан далавчтан 4, туулай хэлбэртэн 4, мэрэгчид 19, махан идэштэн 13, туурайтан 5, мөлхөгч 1, шувуу 253 зүйл буюу 6 баг, 15 овог, 27 төрөлд хамаарах 50 гаруй зүйл амьтан байгаа нь Монгол орны амьтны аймгийн 40 шахам хувьтай тэнцэх амьтад байршин амьдардаг болохыг судлаачид (Мэндбаатар, Амгаланбаатар, 1999) тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is baigaliin-ov4-1024x725.jpg

Хууль бус тохиолдолд хүлээлгэх хариуцлага;ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/2.Энэ гэмт хэргийг:2.1.байнга тогтвортой;2.2.бүлэглэж;2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/Долдугаар бүлэг байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчилд холбогдох заалтаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

You may also like