This image has an empty alt attribute; its file name is ih-horig1.jpg

Чингис хааны болон гэр бүлийн бүх оршуулгууд Бурхан халдунд орших https://mongoltoli.mn/history/h/930 Их хоригт байдаг, Их хоригийг HYPERLINK “https://mongoltoli.mn/history/h/367” Урианхайн Удач ноёноор ахлуулсан мянгат сахин хамгаалдаг талаар Персийн түүхч Рашид ад Дин “

https://mongoltoli.mn/history/h/524” Судрын чуулган” хэмээх сурвалжаа дурдсан байдаг. Үүнээс үндэслэл болгон Их хориг, Чингисийн онгоныг эрэн сурвалжлах хайгуул судалгаа, түүхэн судалгааны ажил эхэлсэн болно. Анх 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга О. Жамъян , нэрт орчуулагч Батдорж, Л. Дэндэв нар хүрээлэнгийн дэргэд “Чингис хааны төрсөн болон онголсон нутгийг тогтоох комисс” байгуулан Юань улсын 110 дэвтэр түүхийг орчуулж, хайгуул судалгааны ажлыг зохиосон байдаг ба 1928 онд Дэлүүн болдогийг сурвалжилсан нь гэдэг өгүүллээ нийтлүүлсэн байна.Үүнээс хойш Өрнө, Дорнын эрдэмтэд Чингис хаан, Монголын Нууц Товчоо, Чингисийг онголсон газрыг судлах судалгааг хийж байсан бөгөөд 1950-аад оноос энэхүү ажлыг гол хэсгийг Монголын ууган Археологч Х. Пэрлээ хийж гүйцэтгэсэн байдаг. 1955 оноос “Монголын нууц товчоонд байдаг газар усны нэрийг хайн олсон”, “Онон-Хэрлэнгийн Монголчууд”, “Хятан улсын үеийн Монгол орон дахь аймгууд”, “Хятан гүрний үеийн гурван мөрний эхний монгол аймгууд”, “Монголчуудын аймгийн холбоо”, “Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгисөн нь”, “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” зэрэг судалгааны бүтээлүүд туурвиж гаргасан нь гурван голын сав нутгийн түүх, археологийн судалгааны үндэс суурь болж болдог. Х.Пэрлээ нь 12-р зууны эхэн хүртлэх Монгол аймгуудын тэргүүнүүдийг нэгэн газар оршуулж түүнийгээ ихсийн газар хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Их Монгол улсын үед тус үзэл нь өргөжиж Их хориг хэмээгдэх болсон хэмээн үзсэн байдаг. 1961 онд Монгол-Ардчилсан Германы хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулж Онон-Хэрлэнгийн эхээр түүхэн газар усыг судалсаны үр дүнд Бурхан Халдун уулыг одоогийн Их Хэнтий уул мөн хэмээн үзжээ. Мөн Германы эрдэмтэн Иоханнес Шуберт Хэнтий нутгаар судалгааны ажил хийж түүнийхээ үр дүнд “Бурхан Халдунд гарсан нь”, “БНМАУ-д явуулсан шинжилгээний аялал” зэрэг ном хэвлүүлж Х. Пэрлээтэй адил санал дүгнэлт гаргасан байдаг.

You may also like