Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажил эхэллээ.
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон бид БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд 2021.10.04-ны өдөр мод тарьж, уг хөдөлгөөнд нэгдэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Ганц мод ч байсан хүмүүний амьдралд оруулах хувь нэмэр нь асар их байдгаас ийн чухалчилсан болов уу.
                                                                        Та бүхнийг “НЭГ ТЭРБУМ” мод тарих үндэсний хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
  
    
+6
205
Хүрсэн хүний тоо
17
Engagements
Дэмжих боломжгүй
11

You may also like